• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БАЙГУУЛАГДАЖ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 32 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

2023-01-18 09:35:01

Та бүхэнд Монголын хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК байгуулагдсаны 32 жилийн ойн баярын мэндийг хүргэе! 

2022 он амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Өнгөрсөн онд Монголын Хөрөнгийн Биржид нийт 15 шинэ үнэт цаас бүртгүүлсэн нь "Монголын Хөрөнгийн Бирж"-ийн түүхэнд хамгийн олон үнэт цаас бүртгүүлсэн жил боллоо. Мөн Монгол Хөрөнгийн Биржийг FTSE Russell- ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн нь манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал байв.

Түүнчлэн 2022 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ТӨК-иудын засаглалыг сайжруулж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг түүчээлэн "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК нь нээлттэй компани болж нэмэлт хувьцаагаа олон нийтэд амжилттай гаргаж арилжаалсан билээ.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн 5 банкны 2 нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтийн хувьцаат компани болоод байна. Үлдсэн 3 банк нь энэ онд олон нийтийн компани болох ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу Төрийн өмчит компаниуд олон нийтийн хувьцаат компани болох ажил үргэлжлэн хийгдэнэ.

Бидний үйл ажиллагаа ийнхүү жилээс жилд өргөжин тэлсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам" батлагдсанаар экспортын нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан ил тод нээлттэй арилжаалж эхлээд байгаа билээ. Цаашлаад бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд Хөрөнгийн Биржээр арилжигдан экспортод гарах бөгөөд 2023 онд Монгол Улсын эдийн засаг сэргэж, Хөрөнгийн зах зээлийн хувьд амжилтаа ахиулсан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хөрөнгийн зах зээлийн оролцогчид, мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчид та бүхэндээ Монголын Хөрөнгийн зах зээл үүсэж, хөгжлийн шинэ түүх эхэлсний 32 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ