• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ МХБ-Д ЗОЧИЛЛОО

2023-01-19 19:51:33

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны зөвлөх ноён Сун Сюежүн, Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэгийн дэд тэргүүн ноён Чай Фанпин болон Элчин сайдын яамны холбогдох мэргэжилтнүүд Монголын хөрөнгийн биржид зочилж, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай болон Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нартай уулзлаа.

Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал Х.Алтай Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, Монголын хөрөнгийн зах зээлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Түүнчлэн, экспортын нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжихаар болсонтой холбогдуулан нүүрс худалдан авагч БНХАУ-ын компаниудад нүүрсний арилжаанд оролцох боломж, ач холбогдлын талаар таниулан сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.

 

 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ