• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-07 14:41:01

2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 378,475,274 төгрөгийн үнийн дүн бүхий 1,441,583 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.95%), "Материалимпекс" ХК (MIE +6.90%) болон "Могойн гол" ХК (BDL +4.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -13.00%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -12.96%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -11.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 11,698 ширхэг нэгж эрхийг 5,690,249 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80 ширхэг бондыг 7,760,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 262,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.24 хувиар буурч, 37,737.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,832,109,390,465 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ