• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-09 15:20:07

2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 405,588,276 төгрөгийн үнийн дүн бүхий 3,910,207 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +12.52%), "Монгол керамик" ХК (KEK +8.33%) болон "Түшиг Уул" ХК (TUS +7.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -13.04%), "Силикат" ХК (SIL -10.53%) болон "Э-Транс ложистикс" XК (ETR -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 18,733 ширхэг нэгж эрхийг 10,295,195 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 6,000 ширхэг үнэт цаасыг 599,160,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг бондыг 384,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.39 хувиар буурч, 37,654.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,770,698,289,608 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ