• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-10 15:52:15

2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 2,022,113,042 төгрөгийн үнийн дүн бүхий 901,294 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Глобал монголиа холдингс" ХК (HML +14.93%), "Талх чихэр" ХК (TCK +14.48%) болон "Монгол керамик" ХК (KEK +10.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH -10.53%), "Айтүүлс" ХК (ITLS -5.24%) болон "Булигаар" ХК (MBG -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 15,781 ширхэг нэгж эрхийг 6,937,395 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 145 ширхэг үнэт цаасыг 14,479,700 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 239 ширхэг бондыг 23,849,620 төгрөгөөр, багцын арилжаагаар 23,526 ширхэг үнэт цаасыг 14,350,860 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.42 хувиар өсөж, 37,812.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,816,230,156,624 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ