• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-13 13:32:36

2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 403,309,886 төгрөгийн үнийн дүн бүхий 1,028,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор ХК (SOR +15.00%), "УБ-БҮК ХК (BUK +8.75%) болон "ЛэндМН ББСБ ХК (LEND +6.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Блюскай секьюритиз ХК (BSKY -14.49%), "Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.06%) болон "Махимпекс ХК (MMX -5.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 33,984 ширхэг нэгж эрхийг 8,172,709 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,920 ширхэг үнэт цаасыг 188,006,600 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 197 ширхэг бондыг 38,404,673 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.24 хувиар өсөж, 37,902.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,814,870,543,423 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ