• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-15 15:15:10

2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 384,415,138 төгрөгийн үнийн дүн бүхий 773,835 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" ХК (HBO +11.60%), "Хөх ган" ХК (HGN +9.77%) болон "Монгол Базальт" ХК (MBW +4.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин" ХК (HHN -12.50%), "Женко тур бюро" ХК (JTB -9.59%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -6.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 16,183 ширхэг нэгж эрхийг 5,682,818 төгрөгөөр, багцын арилжаагаар 164,775 ширхэг үнэт цаасыг 802,920,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.9 хувиар буурч, 37662.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,797,229,502,019 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ