• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55675.98

( 611.63 1.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55675.98 611.63
MSE A Индекс 21296.03 228.18
MSE B Индекс 14617.58 45.97

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2011-10-12 00:00:00
"Прайсуотерхаускуперс" ХХК болон Монголын Хөрөнгийн Бирж ХК хамтран хөрөнгийн зах зээлд оролцогч компаниуд, аудитын болон холбогдох санхүүгийн байгууллагуудад зориулан “Хөрөнгийн зах зээлд оролцогчдод нягтлан бодох бүртгэлийн сайн зарчим, чанартай аудитын ач холбогдол” сэдэвт семинарыг 2011 оны 10 сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Семинар дараах агуулгын хүрээнд явагдсан байна: • Нягтлан бодох бүртгэлийн сайн зарчим, чанартай аудитыг хэрэгжүүлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, хоёрдогч зах зээл дээр компанийнхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломж; • Нягтлан бодох бүртгэлийн сайн зарчим, чанартай аудит нь анх удаа болон нэмж үнэт цаас гаргах, зээл авах зэрэг хөрөнгө мөнгө босгох аливаа ажиллагааны өртгийг бууруулдаг тухай; • Монголын хөрөнгийн бирж дэлхийн хэмжээний бирж болох ажиллагааны хүрээнд хувьцаат компаниудын санхүүгийн тайлан, биржид тайлагнах дүрэм, журамд гарах өөрчлөлтүүд; • Дотоодын бүртгэлийн шаардлагыг гадаадын хөрөнгийн биржүүдтэй харьцуулах, санхүүгийн тайлан, аудит, санхүүгийн хяналт болон компанийн засаглалын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээх хүлээлт.