• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-27 13:16:32

2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 461,802,028 төгрөгийн үнийн дүн бүхий 699,059 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +15.00%), "Дархан гурил тэжээл" ХК (DAR +14.97%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML +14.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бодь Даатгал" ХК (BODI -9.92%), "Айтүүлс" ХК (ITLS -8.77%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -6.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 51,362 ширхэг нэгж эрхийг 23,418,310 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 732 ширхэг бондыг 72,779,470 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 676 ширхэг үнэт цаасыг 67,488,620 төгрөгөөр, багцын арилжаагаар 213,419 ширхэг үнэт цаасыг 499,827,298 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.72 хувиар өсөж, 40,330.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,970,114,705,134 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ