• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-01 17:40:38

Энэ өдөр нийт 7,229,780,712 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИХ” АРГА ХЭМЖЭЭГ 7 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-07 10:23:17

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн Хөрөнгийн биржүүд, НҮБ-ын Глобал Компакт, Тогтвортой Хөрөнгийн Биржийн санаачилга, НҮБ-ын Эмэгтэйчүүд санаачилга, ОУСК, Дэлхийн Биржүүдийн Холбоо, Women in ETF байгууллагуудтай нэгдэн “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих арга хэмжээг 7 дахь удаагаа зохион байгууллаа. 

Энэ удаагийн арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Илэйн Конкиевич болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны ЖДҮ-ийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн Менежер хатагтай С.Байгалмаа нар оролцож жендерийн эрх тэгш байдлын төлөө нэгдэн Монголын хөрөнгийн биржийн 6918 дахь арилжааг нээлээ. 

Энэхүү ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нээж үг хэлсэн бөгөөд тэрээр:

“Олон улсад санхүүжилтийн аливаа шийдвэрийг жендерийн өнцгөөс харан, гаргаж буй шийдвэр бүр эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих эсвэл ухраах эсэхийг харгалзаж үзэх зарчим мөрдөгдөж байна. Монголын хөрөнгийн зах зээл мөн энэхүү зарчмыг даган мөрдөж, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно. МХБ нь тогтвортой хөгжлийн зорилгуудад нийцсэн үнэт цаас гаргагчдад бодлогын дэмжлэг үзүүлэн, хөрөнгийн зах зээлд ESG буюу Байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын стандартуудыг нэвтрүүлээд байна. Цаашид бид хөрөнгийн зах зээлд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн болох жендэр бондыг нэвтрүүлэхэд зах зээлд оролцогч байгууллагуудтай хамтран ажиллах болно” гэлээ.

Жендерийн тэгш оролцоог хангах нь хүний эрх, эрх чөлөөний шударга зарчмыг дэмжихийн зэрэгцээ байгууллагууд бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллаж, ажлын үр дүнгээ нэмэгдүүлэх хүчин зүйл болдог нь дотоод, гадаадын олон судалгаа, практик туршлагаар батлагдсан байдаг. Иймд Монголын хөрөнгийн бирж бидний зүгээс жендерийн тэгш оролцоог хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа хандан уриалж байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ