• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-15 14:25:51

2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 187,742,065 төгрөгийн үнийн дүн бүхий 666,082 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан. Үүнээс Монгол шевро ХК (MVO +15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +9.48%) болон Материалимпекс ХК (MIE +8.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Үндэсний хувьчлалын сан (XOC -4.02%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.14%) болон Хай би ойл ХК (HBO -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар:

 -Хөрөнгө оруулалтын сангийн 72,854 ширхэг нэгж эрхийг 13,269,838 төгрөгөөр

 -Багцын арилжаагаар 841,024 ширхэг үнэт цаасыг 1,074,828,672 төгрөгөөр

 -Тендер арилжаагаар "Мон Бийф" ХК -ийн 20,044,136 ширхэг үнэт цаасыг 942,074,392 төгрөгөөр тус тус арилжаалсан.

Мөн Энержи Ресурс ХХК-ийн 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 44,800,000 юань буюу 22,997,184,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.05 хувиар буурч, 39,607.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,965,235,638,940 төгрөг болов. 

Өнөөдөр нийт 25,215,098,967 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ