• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

УИХ-ЫН ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД МХБ-Д ЗОЧИЛЛОО

2023-03-21 14:51:58

Өнөөдөр /2023-03-21/ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар болон тус байнгын хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Монголын хөрөнгийн биржид зочиллоо.

Уулзалтын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хөрөнгийн зах зээлийн цахимжилт болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг танилцуулав.

Байнгын хорооны гишүүдийн зүгээс дотоодын санхүүгийн зах зээлд Монголын хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөн нэмэгдэхийн зэрэгцээ олон улсын FTSE Frontier зах зээлийн ангилалд багтаж, төр засгийн бодлогын томоохон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх болсонд  Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог өндрөөр үнэлж буйг онцлоод уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжааг цаашид идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ