• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ-ХЯТАДЫН МӨНГӨ САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” АНХДУГААР ФОРУМД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО

2014-09-30 15:07:12
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Олон Улс Судлалын Хүрээлэн, БНХАУ-ын Санхүү Эдийн Засгийн Төв Их сургууль хамтран 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хоёр орны мөнгө санхүүгийн харилцаа, хамтын ажиллагаатай холбогдох олон асуудлаар эрдэмтэд судлаачид санал солилцон, хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар хэлэлцэх зорилгоор “Монгол-Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” анхдугаар форумыг зохион явууллаа.

Тус арга хэмжээнд "Монголын Хөрөнгийн Бирж"-ийн дэд захирал Б.Чингүнжав “Монголын хөрөнгийн зах зээл болон ирээдүйн төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд тэрээр илтгэлдээ шинэчлэн батлагдсан "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн хүрээнд зах зээлд нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, Засгийн газрын үнэт цаасны арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулах, хөрөнгийн биржийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар дурьдлаа.
 
   

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ