• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-21 14:53:02

2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 283,416,054 төгрөгийн үнийн дүн бүхий 885,892 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +13.30%), Багануур ХК (BAN +2.22%), Дархан нэхий ХК (NEH +1.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -13.95%), Тахь-ко ХК (TAH -13.56%), Монгол шилтгээн ХК (MSH -12.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 6,958 ширхэг нэгж эрхийг 2,688,573 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 1,982 ширхэг үнэт цаасыг  99,060,360 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 516 ширхэг бондыг 51,372,900 төгрөгөөр

-Багцын арилжаагаар 80,000 ширхэг үнэт цаасыг 448,000,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 3.26 хувиар буурч, 37,152.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,687,300,272,497 төгрөг боллоо. 

Өнөөдөр нийт 884,537,887 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ