• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-22 15:49:20

2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 241,322,322 төгрөгийн үнийн дүн бүхий 568,400 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Монгол шилтгээн ХК (MSH +14.63%), Тав ХК (TAV +14.58%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -13.64%), Би ди сек ХК (BDS -8.52%), Нэхээсгүй эдлэл ХК (NXE -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 5,907 ширхэг нэгж эрхийг 4,635,598 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 14,549 ширхэг үнэт цаасыг  1,454,900,000 төгрөгөөр

-Багцын арилжаагаар 100,122 ширхэг үнэт цаасыг 2,078,898,400 төгрөгөөр

-Энержи Ресурс ХХК-ийн 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 45,440,000 юань буюу 23,321,171,200 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.22 хувиар өсөж, 37,235.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,677,785,606,929 төгрөг боллоо. 

Өнөөдөр нийт 27,100,927,520 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ