• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023-03-28 12:46:35

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр /2023-03-24/ Монголын Хөрөнгийн Биржид ажиллаад, “Монгол улсын хөгжлийн гарц, баялгийн менежментээ зөв удирдах үндэс тавигдлаа” хэмээн онцлов.

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай зочлон ирсэнд талархал илэрхийлээд байгууллагын товч түүх, үйл ажиллагааны цар хүрээ, үнэт цаасны зах зээл, таваарын арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Монголын хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг онцолбол 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинэчлэн батлагдаж, 2022 оны 12 дугаар сард Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсанаар энэ оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж экспортын нүүрсний цахим арилжааг зохион байгуулах эрхийг олгосноор бид энэхүү үйл ажиллагааг жигдрүүлж чадлаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр зөвхөн нүүрс төдийгүй бусад экспортын бүтээгдэхүүнийг арилжаалах боломж бүрдэнэ” гэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар нээлттэй арилжиж эхэлснээс хойш 2023 оны эхний 2 сарын байдлаар Монгол Улсын Эдийн засаг 8.1%-иар  өссөн. Үүний 6.3% нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалттай шууд хамааралтай.

“Энэ үзүүлэлт 2012 оноос хойш гарч байгаагүй өсөлт юм” гэдгийг онцлоод өмнө Монгол улс эрчим хүчний нүүрсийг аман дээрээс 9.5 ам.доллароор арилждаг байсан бол, Хөрөнгийн биржээр цахимаар арилжаалахад 73 ам.долларт хүрсэн. Коксжих нүүрсийг 60 ам.доллароор худалддаг байсан бол 187 орчим ам.доллар болж өссөний үр дүнд улсын төсвийн орлого өмнөх жилийн мөн үеэс 34%-иар өссөн үзүүлэлт гарлаа. Энэ нь “Монгол улсын хөгжлийн гарц, баялгийн менежментээ зөв удирдах үндэс тавигдлаа” гэж дүгнэх үндэслэл болж байна. Монголын Хөрөнгийн Биржийн удирдлага, хамт олон маш сайн ажиллаж буйг цохон тэмдэглэж, баяр хүргэе” гэв.

2022 оны жилийн эцсийн статистикаас Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO гаргасан 20 компаниас 12 компанийн улсад төлөх татвар нь 4.5 дахин нэмэгджээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ