• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-04 14:51:31

2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,873,569 төгрөгийн үнийн дүн бүхий 860,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.81%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.75%), Крипто Үндэстэн ХК (CNF +4.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -14.83%), Ремикон ХК (RMC -9.06%), Ариг гал ХК (EER -7.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 23,104 ширхэг нэгж эрхийг 17,468,088 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2,086 ширхэг 208,537,420 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9,986 ширхэг үнэт цаас 998,300,420 төгрөгөөр 

-Багцын арилжаагаар нийт 10,256,180 ширхэг үнэт цаас 920,492,155 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 2,337,394,200 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс +0.32 хувиар өсч, 36845.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,517,724,321,920 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ