• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2014-10-01 12:46:04
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хуралдлаа.
Уг хурлаар үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн баталсан бөгөөд Бодлогын зөвлөлийн хурлыг 2 сар тутам зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурал хуралдуулж байхаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 292 дугаар тогтоол гарсантай холбогдуулан уг тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлын талаар тодорхой зөвлөмж гаргаж холбогдох байгууллагад хүргүүлээд байна.
Тодруулбал, үнэт цаасны арилжааны тооцоо, төлбөр, төвлөрсөн хадгаламжийн байгууллагын чиг үүргийг тусгаарласнаар бүтцийн томоохон өөрчлөлтүүд хийгдэх бөгөөд уг ажлыг хэрэгжүүлэхэд харилцагч, хөрөнгө оруулагчдыг хохироох, төөрөгдөлд оруулах, тогтолцооны гажуудал бий болох зэрэг системийн эсрдэлтэй асуудал үүсгэхгүй байх үүднээс авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагад чиглэсэн зөвлөмж гаргалаа.
Хорооны дэргэдэх тус Бодлогын зөвлөл нь үнэт цаасны зэх зээлийн хөгжил, бодлого, зохицуулалтын болон бусад шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх, тухайн асуудлаар санал, зөвлөмж боловсруулах үндсэн чиг үүрэгтэй болно.
 

   
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ