• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-13 14:24:50

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 285,366,128 төгрөгийн үнийн дүн бүхий 1,224,061 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS +14.94%), Увс чацаргана ХК (CHR +14.91%), Хишиг уул ХК (HSX +14.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -14.81%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.07%), Монгол шевро ХК (MVO -11.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын сангийн 14,666 ширхэг нэгж эрх 3,990,174 төгрөгөөр,

       -Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаасыг 1,000,000 төгрөгөөр,

       -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 10,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 300,356,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.46% хувиар буурч, 35155.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,366,477,731,244 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ