• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-02 14:38:41

2023 оны 5 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 679,482,860 төгрөгийн үнийн дүн бүхий 2,577,345 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрчим Баян Өлгий ХК (BOE +15.00%), Хаан банк ХК (KHAN +14.97%), Мерекс ХК (MRX +14.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.70%), Монгео ХК (MOG -4.41%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -2.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын сангийн 24,122 ширхэг нэгж эрх 17,829,626 төгрөгөөр,

      -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 40,000,000 төгрөгөөр,

      -Багцын арилжаагаар 62,000 ширхэг үнэт цаас 341,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,078,312,486 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.41% хувиар өсч, 38008.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,083,339,255,469 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ