• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК БУДАПЕШТЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023-05-03 17:43:33

Өнөөдөр /2023-05-03/ Монголын хөрөнгийн бирж ТӨХК Будапештын хөрөнгийн биржийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Энэхүү цахим уулзалтад Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан, Будапештийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Ричард Вэй /Richard Vegh/, Гүйцэтгэх захирлын орлогч Истван Мате-Тот /Istvan Mate-Toth/, Унгарын Төв банкны Олон улсын шинжээч Лүи Пинтер /LUYI Pinter/ нар оролцож, хоёр байгууллагын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хурал, семинар зохион байгуулах, дэд бүтэц, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ