• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

2023-05-08 18:03:39

“Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргын ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах;.

  • хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;

  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;

  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

  • хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах зэрэг болно.

  • Компанийн ажилтнуудаас ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, ТУЗ-ийн даргад танилцуулан хариуг эргэн мэдэгдэх,

  • ТУЗ-ийн шийдвэрийн биелэлтийг улирал бүр гаргаж, ТУЗ-ийн хуралд танилцуулж байх,

  • Холбогдох хууль тогтоомж болон Биржийн журмаар олгогдсон бусад чиг үүрэг.

ТУЗ-ийн нарийн бичгийн даргад тавигдах ерөнхий шаардлага:

  1. Санхүү эдийн засаг, хууль эрх зүйн  аль нэг мэргэжлийг эзэмшсэн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан; 

  2. Компанийн засаглалын ахисан түвшний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

  3. Монгол хэлээр алдаа дутагдалгүй бичдэг;

  4. Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх чадвартай;

  5. Хурал, цуглаан арга хэмжээ зохион байгуулах чадвартай;

  6. Харилцан ойлголцох болон, харилцааны чадвар сайн байх

  7. Санаачилгатай, уян хатан ажиллах, бие даан ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай байх;

  8. Англи хэлний бичгийн  болон ярианы чадвартай байх;

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Нийгмийн даатгалын лавлагаа; 

  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар; 

  • Иргэний үнэмлэхийн хуулбар; 

  • Компанийн засаглалын сургалтын гэрчилгээ

Бүрдүүлсэн баримт бичгийг 2023 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн  17:30 цаг хүртэл secretaryofboard@mse.mn; enkhtuvshin.t@mse.mn болон info@mse.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Утас: 11-323715-(2112)

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК