• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ДОТООД АУДИТОРЫН АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

2023-05-08 18:07:06

 “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд үйл ажиллагаа явуулах Дотоод аудиторын ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн дотоод бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж үнэлэлт дүгнэлт өгөх, дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдалд, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх;

  • Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, биелэлтийг хангуулах;

  • Компанийн үйл ажиллагааны гүйцэтгэл, түүний үр дүнд аудит хийж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх;

  • Аудитын ажлыг урт, богино хугацаанд төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах;

  • Аудитыг мэргэжлийн түвшинд үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Санхүү болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Санхүүгийн баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн;

  • Мэргэжлээрээ болон аудитороор 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Эмх цэгцтэй, үнэнч, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, идэвхи санаачлагатай;

  • Санхүү, хөрөнгө оруулалт, хуулийн  чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Нийгмийн даатгалын лавлагаа; 

  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар; 

  • Иргэний үнэмлэхийн хуулбар; 

Бүрдүүлсэн баримт бичгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл secretaryofboard@mse.mn; enkhtuvshin.t@mse.mn болон info@mse.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 11-323715-(2112)

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК