• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“ШАРЫН ГОЛ” ХК НЭМЖ ХУВЬЦАА ГАРГАНА

2011-10-13 00:00:00
“Шарын гол” ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах тухай хэвлэлийн бага хурал 2011 оны 10 сарын 13-ны өдрийн 11.00 цагт МҮОНРТ дээр болсон бөгөд хуралд “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Батмөнх, хувьцааны андеррайтер “БиДиСЕК” ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж, Дэд захирал Н.Батгэрэл нар оролцлоо. Хэвлэлийн бага хурал дээр "Манай компани 1965 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа монгол Улсын анхны ил уурхай бөгөөд олон улсад нэр хүндтэй “Майкромайн” компаниар JORC тайланг гаргуулснаар уурхайн нөөцийн хэмжээ 23,2 сая тонн байсан нь 373.8 сая тонн гэж шинэчлэн тогтоогдсоноос гадна нүүрсний чанар ихээхэн сайжирч тогтоогдсон. Бид хувьцаагаар татсан хөрөнгө оруулалтаа техник технологийн шинэчлэлт, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны зардалд зарцуулснаар цаашид ашигтай ажиллах бүрэн боломжтой болно” хэмээн “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх тэмдэглэсэн юм. Тус компани нэг бүр нь 11 117 төгрөгний үнэтэй 1 707 404 ширхэг энгийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжина. Нэмж гаргаж буй үнэт цаасны арилжааг захиалгын бүртгэлийн аргаар хийж байгаа бөгөөд ирэх Даваа гарагт буюу 10-р сарын 17-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа явагдах юм.