• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-15 14:29:37

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 379,477,584 төгрөгийн үнийн дүн бүхий 800,663 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 7 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ремикон ХК (RMC +6.03%), Хай би ойл ХК (HBO +4.96%), Гермес центр ХК (HRM + 0.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -14.29%), Адуун чулуун ХК (ADL -9.26%), Монинжбар ХК (MIB -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

    -Хөрөнгө оруулалтын сангийн 8,047 ширхэг нэгж эрх 5,646,065 төгрөгөөр,

    -Хөрөнгөөр баталгаажсан 5,292 ширхэг үнэт цаас 523,317,880 төгрөгөөр,

    -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг бонд 50,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 958,441,529 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.43% хувиар буурч, 36850.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,740,127,295,024 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ