• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

“ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2023-05-24 14:36:34

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус банк нийт хувьцааныхаа 5% буюу 2,530,047 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 33,000 төгрөгөөр, 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.

Нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дэх мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 2,418 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 105,515,223,000 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 26.4 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100 хувь биелүүлж, олон нийтээс ирүүлсэн захиалгын 10 ширхэг буюу 330,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 34.9 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ