• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-31 15:26:17

2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 485,533,358 төгрөгийн үнийн дүн бүхий 896,771 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +11.24%), Ариг Гал ХК (EER +10.53%), Бөөний Худалдаа ХК (BHL +9.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -12.27%), Улаанбаатар Хивс ХК (UBH -4.84%), Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE -4.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 153,770 ширхэг нэгж эрх 53,334,260 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг үнэт цаас 7,000,000 төгрөгөөр,
  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц / 12,800 тн / баяжуулсан сул коксжих нүүрс 10,240,000 юань буюу 4,978,483,200 төгрөгөөр, 
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,211,200 ам.доллар буюу 14,519,880,704 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 20,044,231,522 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.78% хувиар өсч, 35,917.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,295,313,836,275 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ