• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55801.79

( 125.81 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55801.79 125.81
MSE A Индекс 21386.69 90.66
MSE B Индекс 14572.38 -45.2

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2014-10-07 10:01:35
Ерөнхий нягтлан бодогч

Тавигдах шаардлага

• Мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч эсвэл эдийн засагч-нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх
• Тооцооны нягтлан бодогчоор 5-аас дээш, ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил тус тус ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч байх
• Нягтлан бодох бүртгэл, татварын болон бусад холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх
• СТОУС болон НББОУС-ын талаар мэдлэг эзэмшсэн, сургалтанд хамрагдсан байх
• Санхүүгийн тайлан төлөвлөлт хийх чадвартай
• Санхүүгийн болон хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
• Албан бичиг боловсруулах, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
• Харилцааны өндөр соёлтой
• Мэргэжлийн ур чадвар сайтай, тогтвор суурьшилтай, багаар болон бие даан ажиллах чадвартай
• Ял шийтгэлгүй, татварын болон банкны зээлийн өр төлбөргүй байх

Бүрдүүлэх материал

• Анкет (анкетийн маягтыг МХБ-ийн сайтаас татаж авах)
• 1 хувь зураг (3х4 хэмжээтэй)
• Гурван үеийн намтар
• Их дээд сургуулийн диплом (нотариатаар баталгаажуулсан), бусад мэргэшсэн сургалт, семинарын үнэмлэхний хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Ял шийтгэлгүй, татварын болон зээлийн өр төлбөргүй талаар тодорхойлолт
• Өмнөх ажлын газрын тодорхойлолт /2 хүн/
• НДД-ийн хуулбар

Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрхи материалыг бүрдүүлэн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор МХБ-ийн Захиргаа, санхүүгийн газарт авчирч өгнө үү.
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ