• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

“БИД ББСБ” ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-06-08 11:08:33

“Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-06-08/ “Бид ББСБ” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны нээлт, цан цохин ёслол боллоо.

Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж”-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан хэлсэн үгэндээ: “БИД ББСБ”-ын хамт олон 2004 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай хүргэж, 2012 онд анхны хаалттай БОНД-ыг гаргаж байсан бол энэ өдөр нээлттэй бондыг олон нийтэд санал болгож байна. Өнөөдрөөс эхлэн 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал МХБ-ийн арилжааны системээр дамжуулж 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жилийн 18.5 хувийн хүүтэй, 80,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээн авах боллоо. Танай хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье” гэв.

Ёслолын ажиллагаанд “Санхүүгийн зохицуулах хороо”-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн, “Бид ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Алтансүх, “Өлзий энд Ко капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

“Бид ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга А.Алтансүх арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, “Монголын хөрөнгийн бирж”-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ