• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

МАРГААШИЙН АРИЛЖАА ХЭВИЙН ГОРИМООР ЯВАГДАНА

2024-10-01 21:22:42

Техникийн саатлын улмаас өнөөдрийн үнэт цаасны арилжаа явагдах боломжгүй болсонд нийт хөрөнгө оруулагчид, зах зээлд оролцогчдоосоо хүлцэл өчье

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-01 17:40:38

Энэ өдөр нийт 7,229,780,712 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-08 14:36:07

2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 428,998,841 төгрөгийн үнийн дүн бүхий 1,272,111 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сонсголон бармат ХК (SSG +14.90%), Сор ХК (SOR +6.63%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монноос ХК (MNS -14.81%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.03%), Ремикон ХК (RMC -7.64% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,810 ширхэг нэгж эрх 3,040,801 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 955 ширхэг үнэт цаас 95,500,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 7,838 ширхэг үнэт цаас 265,394,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 792,934,322 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.53% хувиар буурч, 35,818.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,150,271,974,405 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ