• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

МАРГААШИЙН АРИЛЖАА ХЭВИЙН ГОРИМООР ЯВАГДАНА

2024-10-01 21:22:42

Техникийн саатлын улмаас өнөөдрийн үнэт цаасны арилжаа явагдах боломжгүй болсонд нийт хөрөнгө оруулагчид, зах зээлд оролцогчдоосоо хүлцэл өчье

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-01 17:40:38

Энэ өдөр нийт 7,229,780,712 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ 2" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2023-06-21 16:02:10

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181 дүгээр тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/102 тоот тушаалаар “Бичил эй би эс плас ТЗК” ХХК-ийн гаргаж буй дараах нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

Үнэт цаасны нэр: "Бичил 2" ХБҮЦ

Үнэт цаасны тоо ширхэг: 200,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг хүртэл

Үнэт цаасны нийт үнийн дүн: 20,000,000,000 төгрөг хүртэл

Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 18.5%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс 12 дахь сарын дараа 50%, 24 дэх сарын дараа 50% 

Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувьд хүрсэн тохиолдолд тус компанийн санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ