• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49559.84

( -34.63 -0.07% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49559.84 -34.63
MSE A Индекс 18193.16 52.14
MSE B Индекс 14655.41 13.29

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ 2" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-06-22 11:32:26

“Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-06-22/ “Бичил Эй Би Эс плас ТЗК”-ХХК-ийн "Бичил 2" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд “Санхүүгийн зохицуулах хороо”-ны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн, “Монголын хөрөнгийн бирж”-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Гантулга, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Арилжааны газрын захирал Н.Данзандагва, “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж”-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн бирж” Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжаалж эхлээд жил гаруйн хугацааг үдэж байна. 2023 оны 06-р сарын байдлаар МХБ-д нийт 8 ХБҮЦ бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаагаар хөрөнгө оруулалтаа амжилттай татан төвлөрүүлсэн. Эдгээрийн дундаас “Бичил Эй Би Эс Плас ТЗК” ХХК өнөөдөр хоёр дахь удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг ийнхүү эхлүүллээ...

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд системийн банкууд болон төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл явц эргэлт болж буй энэ цаг үед бизнесийн байгууллагууд нээлттэй бонд, ХБҮЦ-ыг зах зээлд гаргахдаа нэлээд сайн судалгаа, дүн шинжилгээ хийж буйг анзаарахад таатай байна. Жишээлбэл, “Монголын хөрөнгийн бирж”-ээр 2022 онд олон нийтэд нээлттэй хүрээнд 6 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1 бонд амжилттай арилжаалагдсан. Олон нийтэд нээлттэй санал болгосон ХБҮЦ-ны дундаж хүү 16.4 хувь байсан бол энэ удаа “Бичил 2” ХБҮЦ нь энэхүү дундаж хүүгийн түвшнээс өндөр буюу 18.5 хувийн хүүг олон нийтэд санал болгосон байна. Монголын хөрөнгийн зах зээлд өөрийн орон зай, цар хүрээг өргөжүүлэн тэлж, хэрэглэгчдэд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож буй танай хамт олонд баяр хүргэж арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

“Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Гантулга, Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол үйлдэж, “Монголын хөрөнгийн бирж”-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээн, хамтран ажиллагч байгууллагуудад дурсгалын зүйлс гардууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ