• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-27 17:13:12

2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 494,315,483 төгрөгийн үнийн дүн бүхий 3,772,793 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Нэхээсгүй эдлэл ХК (NXE +15.00%), Хот девелопмент ХК (SDT + 14.99%), Монгол нэхмэл ХК (MNH +14.91% ) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Бийф ХК (MBF -6.29%), Талх чихэр ХК (TCK -6.06%), Крипто Үндэстэн ХК (CNF -5.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,930 ширхэг нэгж эрх 3,222,084 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,503 ширхэг үнэт цаас 450,255,000 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 577,975 ширхэг үнэт цаас 3,249,993,300 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ 1/3 коксжих нүүрс 5,497,600 ам.доллар буюу 18,870,676,928 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ 1/3 коксжих нүүрс 13,744,000 ам.доллар буюу 47,176,692,320 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 70,245,155,115 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.13% хувиар буурч, 37,474.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,960,222,196,225 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү                        

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ