• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“СИМПЛ I БОНД” ӨРИЙН БИЧГИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-06-28 15:02:45

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/108 тоот тушаалаар "Ашид капитал ББСБ” ХХК-ийн гаргаж буй дараах нөхцөлтэй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна.

Үнэт цаасны нэр: Симпл I бонд

Үнэт цаасны төрөл: Энгийн хүүтэй бонд

Бондын тоо ширхэг: 200,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг 

Бондын хөтөлбөрийн нийт үнийн дүн: 20,000,000,000 төгрөг 

Бондын хугацаа: 12 сар

Бондын хүү: Жилийн 18%

Хүү төлөлт: Улирал тутам

Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст

”Симпл I бонд”-ын үндсэн андеррайтераар "Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ