• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-28 17:18:32

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 309,202,516 төгрөгийн үнийн дүн бүхий 570,617 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.89%), Монгол савхи ХК (UYN + 14.35%), Мик холдинг ХК (MIK +11.39% ) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -8.36%), Монос хүнс ХК (MFC -5.45%), Богд Банк ХК (BOGD -5.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,955 ширхэг нэгж эрх 3,399,703 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 588 ширхэг үнэт цаас 33,545,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд коксжих нүүр 7,622,400 ам.доллар буюу 26,161,143,936 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ дэгдэмхий бодис дунд коксжих нүүр 19,056,000 ам.доллар буюу 65,402,859,840 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц /19,200 тн/ эрчим хүчний нүүр 1,127,040 ам.доллар буюу 3,868,159,066 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 95,778,450,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.18% хувиар буурч, 37,031.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,992,848,468,449 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү                        

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ