• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48775.87

( 137.91 0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48775.87 137.91
MSE A Индекс 17837.78 -91.08
MSE B Индекс 6622.64 -7990.62

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

2023-07-03 09:22:19

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хурлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олголоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан 11 харилцааг зохицуулсан нэр бүхий таван журмыг боловсруулсан бол тус хуралдаанаар эдгээр журмыг мөрдүүлэх зөвшөөрлийг олгож, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг “Монголын хөрөнгийн бирж ХК”-иас хүргүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоолоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан зохион байгуулахыг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгаад байсан. Энэ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК нийт 54 удаагийн нүүрсний цахим арилжааг байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх, биржийн арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх бол Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж бий болж буй түүхэн үйл явц өрнөж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ