• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-05 14:35:36

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 2,240,178,794 төгрөгийн үнийн дүн бүхий 12,401,199 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.93%), Гермес центр ХК (HRM +11.64%), Улсын их дэлгүүр ХК (UID +10.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -13.79%), Монгол алт ХК (ERS -9.20%), Крипто Үндэстэн ХК (CNF -4.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,281 ширхэг нэгж эрх 10,702,647 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 450 ширхэг үнэт цаас 45,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30,055 ширхэг үнэт цаас 3,005,150,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 7600 ширхэг үнэт цаас 250,800,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 5,551,831,441 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.48% хувиар өсч, 36,682.11 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,951,464,722,935 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ