• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-07 15:18:21

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 305,935,044 төгрөгийн үнийн дүн бүхий 6,437,507 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Би ди сек ХК (BDS +7.85%), Талх чихэр ХК (TCK +5.81%), Дархан нэхий ХК (NEH +5.05%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөөний худалдаа ХК (BHL -9.91%), Жуулчин дюти фрий ХК (SUL -6.67%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -6.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 108,874 ширхэг нэгж эрх 85,219,288 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 392,154,332 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 37,405.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,012,844,885,657 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ