• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-19 14:38:17

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 112,529,520 төгрөгийн үнийн дүн бүхий 383,405 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Техник импорт ХК (TEX +14.98%), Ган хийц ХК (GHC +14.93%), Өндөрхаан ХК (ONH +7.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -7.14%), Айтүүлс ХК (ITLS -3.31%), Түмэн шувуут ХК (TUM -3.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,017 ширхэг нэгж эрх 4,567,887 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,960 ширхэг үнэт цаас 170,631,200 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 410 ширхэг бонд 41,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 233,464 ширхэг үнэт цаас 250,039,944 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 578,768,551 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09% хувиар өсч, 36,979.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,877,418,945,423 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ