• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-20 14:30:26

2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 196,190,607 төгрөгийн үнийн дүн бүхий 474,137 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол савхи ХК (UYN +15.00%), Талх чихэр ХК (TCK +8.25%), Монгол нэхмэл ХК (MNH +7.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN -5.94%), Гермес центр ХК (HRM -4.00%), Айтүүлс ХК (ITLS -2.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 26,294 ширхэг нэгж эрх 17,674,991 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 300 ширхэг бонд 30,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 302,100 ширхэг үнэт цаас 346,508,700 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 590,374,298 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.24% хувиар буурч, 36,889.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,909,518,280,724 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ