• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50829.32

( 84.17 0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50829.32 84.17
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬ

2023-07-21 14:01:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК /МХБ/ нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоо болон бусад холбогдох үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмуудыг шинээр баталж, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 385 тоот тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан билээ.  

Үүний дагуу МХБ нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчидтой шинэчилсэн гэрээ байгуулах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.7, 9.1.13-р заалтын дагуу биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх байгууллагуудад итгэмжлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. (Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны шинээр батлагдсан журмуудтай эндээс танилцана уу)

Шинэчлэгдсэн дүрэм журмуудын хүрээнд МХБ нь уул уурхайн бүтээгдэхүүн худалдагч компаниудтай гэрээ байгуулан арилжааг зохион байгуулахаар арилжааны зар болон бусад холбогдох мэдээллийг олон нийтэд цахим хуудсаар болон арилжааны системээр дамжуулан тухай бүр мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар доорх арилжаанууд товлогдсон бөгөөд дараагийн арилжааны мэдээлэл арилжааны өдрөөс ажлын 5 хоногийн өмнө нийтлэгдэх юм. Арилжааны хуваарь болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ