• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-21 14:35:33

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 209,837,142 төгрөгийн үнийн дүн бүхий 607,075 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Авто зам ХК (AAR +14.95%), ЛэндМН ББСБ ХК (LEND +14.51%), Монгол нэхмэл ХК (MNH +7.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.72%), Материалимпекс ХК (MIE -14.00%), Женко тур бюро ХК (JTB -7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,182 ширхэг нэгж эрх 2,399,913 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 40,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 252,237,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.04% хувиар өсч, 36,902.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,903,575,521,727 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ