• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“АРД ДААТГАЛ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-10 16:49:39

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 индекс, үнэт цаасны 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Ард Даатгал” ХК-ийн Санхүү удирдлага, үйл ажиллагааны газрын захирал Т.Батцэнгэл 8 дугаар сарын 10-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • “Ард Даатгал” ХК нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар 14.3 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн, өмнөх оны мөн үеэс 29%-ийн өсөлттэйгөөр тайлант хугацааны төлөвлөгөөгөө биелүүлсэн.
  • Нийт хөрөнгө 40 тэрбум төгрөг давж, татварын өмнөх ашиг 755 сая төгрөгт хүрлээ.

Онцлох үйл явдал:

  • Хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулж, ТУЗ-ийн сонгуулиар шинэ бүрэлдэхүүнийг баталсан.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Нэг зам, Нэг соёл” аян зохион байгуулж замын хөдөлгөөнд соёлтой, хүндэтгэлтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа.
  • “Үндэсний мэтгэлцээний лиг”-ийг ивээн тэтгэж, залуусыг дэмжих ажлууд хийсэн.
  • Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт зохион байгуулагдсан “Инвест Ховд” чуулганд амжилттай оролцсон.
  • Уламжлалын дагуу орон нутгийн салбарын ажиллагсдыг оролцуулсан “Бид Манлайлна” чуулга уулзалт зохион байгууллаа.
  • Цахим даатгалыг хөгжүүлэх шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж, харилцагчиддаа Ард Апп-ийг ашиглан нөхөн төлбөрийн хүсэлт илгээх, даатгуулах боломжийг бүрдүүлж ажиллаа.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ