• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48926.09

( 272.03 0.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48926.09 272.03
MSE A Индекс 17960.58 80.37
MSE B Индекс 14481.14 14.73

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-04-25 10:25:35

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Е.Соёлмаа, Т.Туул нар 3, 4 дүгээр курсийн оюутнуудын хамт “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочлон, биржийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, Сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд үнэт цаасны 7451 дэх арилжааг нээх цан цохих ёслол үйлдлээ.

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-11 15:26:17

2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 264,410,480 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,249 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ган хийц ХК (GHC +15.00%), Дархан зочид буудал ХК (DZG +14.26%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +13.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -12.50%), Махимпекс ХК (MMX -10.14%), Мандал Ирээдүйн Өсөлт ХК (MFG -6.99%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 36,788 ширхэг нэгж эрх 15,252,188 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,376,000 юань буюу 2,586,393,600 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 багц 320,000 тн 1/3 коксжих нүүрс 39,872,000 доллар буюу 138,312,778,240 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. 

Энэ өдөр нийт 141,178,834,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.57% хувиар өсч, 35,861.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,591,778,388,130 төгрөг боллоо

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ