• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-16 14:56:34

2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 306,981,497 төгрөгийн үнийн дүн бүхий 643,216 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрчим Баян Өлгий ХК (BOE +14.89%), УБ-БҮК ХК (BUK +14.77%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +9.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хаан банк ХК (KHAN -0.76%), Сэндли ББСБ ХК (SEND -0.65%), Богд Банк ХК (BOGD -0.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 58,446 ширхэг нэгж эрх 11,675,729 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 3,268,000 ширхэг үнэт цаас 250,002,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 12,800,000 юань буюу 6,098,944,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 6,668,603,226 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.84% хувиар өсч, 35,826.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,586,099,895,660 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ