• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-27 17:27:49

Энэ өдөр нийт 94,012,788,572 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-17 10:51:52

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ийн Санхүү хариуцсан захирал А.Долгорсүрэн 08 дугаар сарын 16-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • “Мандал Даатгал” ХК нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар 28.1 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн, өмнөх оны мөн үеэс 26%-ийн өсөлттэй ажиллаа.

  • Нийт хөрөнгө 72.1 тэрбум төгрөгөөс давж, цэвэр ашиг 1.7 тэрбум төгрөгт хүрлээ.

Онцлох үйл явдал:

  • 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг олон улсын аудитын фирм болох Пи Кэй Эф Монголиа аудит баталгаажуулсан.

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “50 хүний амь аврах” төслийг 2023 онд дахин амжилттай хэрэгжүүлж байна.

  • Нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Next Leadership”, “Management Forum” болон “Investment expo”-г энэ оны 03, 04 дүгээр саруудад амжилттай зохион байгууллаа.

  • 2023 оны 04 дүгээр сард “Investment expo” болон хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулсан.

  • Цахим даатгалыг дэмжиж, нөхөн төлбөр олголтын хувийг 94%-д хүргэж, үерийн гамшгийн үеийн хохирлыг 100% олгосон болно.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ