• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-18 17:00:49

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Төрийн банк” ХК-ийн Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Д.Жадамбаа өнөөдөр /2023-08-18/ компанийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Төрийн банк ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн байдлаарх татварын дараах цэвэр ашиг нь 42.1 тэрбум төгрөг,  нийт актив 4 их наяд төгрөг байгаа ба сүүлийн гурван жил зах, зээл эзлэлт, нийт активаа дунджаар 8.1 хувиар нэмэгдүүлсэн.

  • Төрийн банкны 2023 оны “Бизнес төлөвлөгөө”-нд стратегийн тэргүүлэх 3 чиглэлийн дагуу зорилтууд дэвшүүлсэн ба 2023 оны 6 дугаар сарын 30-ний байдлаар явцын гүйцэтгэл 66.4% байна.

Онцлох үйл явдлууд:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөр зохион байгуулж, хурлаар  нэмж хувьцаа гарган олон нийтэд санал болгох тухай шийдвэрлэлээ.

  • 2022 онд олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг тогтвортой хөгжил, дундаж давхаргад чиглэсэн бүтээгдэхүүнд бүрэн зарцуулсан.

  • 2022 оны татварын дараах цэвэр ашгийн 50% буюу 48.1 тэрбум төгрөгийг /нэгж хувьцаанд 63.68 төгрөг/ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн ба “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-иар дамжуулж 2023 оны 04 сарын 28-ны өдөр ногдол ашиг олголоо.

  • Cargill Financial Services International, Inc-аас гадаад худалдааг дэмжих хүрээнд 25 сая ам.долларын эх үүсвэрийг амжилттай татлаа.

  • Цалингийн цахим зээлийг нийт ажилчдадаа нэвтрүүллээ.

  • 2023 оны ээлжит PCI-DSS стандарт хангуулах аудитыг хийж, эрхээ сунгалаа.

  • Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881-ийн хэмжээнд СRM системийг туршиж амжилттай нэвтрүүллээ. 

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ