• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48654.06

( 329.43 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48654.06 329.43
MSE A Индекс 17880.21 199.11
MSE B Индекс 14466.41 -90.73

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-22 14:56:24

2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 225,838,431 төгрөгийн үнийн дүн бүхий 478,906 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан хөвөн ХК (DAH +15.00%), Мандал Даатгал ХК (MNDL +3.89%), Мон Бийф ХК (MBF +3.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -11.24%), Монгол шуудан ХК (MNP -11.06%), Гермес центр ХК (HRM -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,745 ширхэг нэгж эрх 4,389,545 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 202,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13 ширхэг үнэт цаас 1,300,000 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 13,952,000 юань буюу 6,628,037,120 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 6,859,767,096 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.38% хувиар буурч, 35,512.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,301,817,506,704 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ