• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“ТҮМЭН ШУВУУТ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-23 09:04:34

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” ХК-ийн Эдийн засагч Ж.Уянга 08 дугаар сарын 22-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • “Түмэн шувуут” ХК нь 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого урьд оны энэ үеэс 40%-иар өссөн.

  • Татвар төлөлтийн өмнөх ашиг 6.5 тэрбум төгрөг буюу 51% өссөн бол цэвэр ашиг 5.7 тэрбум төгрөг буюу 54% өссөн.

  • Улсын төсөвт 747.0 сая төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлэн ажиллалаа.

Онцлох үйл явдал:

  • “Түмэн шувуут” ХК нь 2023 онд “Түмэн шувуут-2” төслийн хүрээнд өндөглөгч тахианы 5-р байр, дэгдээхэйн 2-р байрны тоног төхөөрөмжийн угсралтын ажил, өндөглөгч тахианы 6, 7, 8-р байр, мөн 1 цагт 45,000 ширхэг өндөг дамжуулах хүчин чадалтай өндөг хураах байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс тайлант хугацаанд өндөглөгчийн 5-р байрыг бүрэн ашиглалтад оруулж, 6, 7, 8-р байр, өндөг хураах байрны барилгын суурийн ажлыг бүрэн хийж дуусгаад байна.  

  • 2023 онд 120.0 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөснөөс эхний хагас жилд 54.0 сая ширхэг буюу үйлдвэрлэлийн төлөвлөгөөний 46%-ийг гүйцэтгэсэн байна.  

  • Түмэн шувуут” ХК нь 2023 оны эхний хагас жилд шинээр 100%-ийн органик компост шингэн бактерийн бордоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргээд байна.

  • Түмэн шувуут” ХК нь 2022 оны цэвэр ашгийн 30%-ийг 2023 оны 09-р сарын 30-ны өдрийн дотор нэгж хувьцаанд 10.7 төгрөг байхаар тооцон ногдол ашиг тараахаар ажиллаж байна. Иймд нийт хувьцаа эзэмшигчид өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанидаа хандаж бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай юм.

  • 2023 оны эцэст “Түмэн шувуут-2” төслийн ажил 80%-ийн гүйцэтгэлтэй хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

            МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​​​​​​