• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48654.06

( 329.43 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48654.06 329.43
MSE A Индекс 17880.21 199.11
MSE B Индекс 14466.41 -90.73

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-25 15:47:58

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 157,392,668 төгрөгийн үнийн дүн бүхий 484,023 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.09%), Женко тур бюро ХК (JTB +7.33%) Айтүүлс ХК (ITLS +5.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -11.73%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -10.54%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -5.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,045 ширхэг нэгж эрх 4,757,887 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 15,232,000 юань буюу 7,268,101,120 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 15,488,000 юань буюу 7,390,254,080 төгрөгөөр,

  • Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тн 1/3 коксжих нүүрс 15,372,000 доллар буюу 53,408,642,944 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 68,229,148,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.82% хувиар өсч, 35,586.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,282,636,881,132 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ